
Ажиглалтын мэдээ > Орчны шинжилгээний мэдээ
Шинэчлэгдсэн: 2020-08-17 14:32:24
Туул голын усны чанарын 2020 оны 6 дугаар сарын төлөв байдал
1. Туул голын усны чанар
6 дугаар сарын 10- 11-нд, хөтөлбөрийн дагуу Туул голын Уубулан, Налайх, Баянзүрх, Зайсан, Сонсголон, Сонгино дээд, Сонгино доод, Шинэ гүүр, Алтанбулаг, мөн Туул голын цутгал Улиастай голын Улаанбаатар, Сэлбэ голын Улаанбаатар, Дунд голын Улаанбаатар хяналт-шинжилгээний цэгүүдээс сорьц авч, усны химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Шинжилгээний дүнгээс үзэхэд: Улаанбаатар хотоос дээш хэсэгт Туул голын усны цахилгаан дамжуулах чанар 70- 100 мкСи/см, хот орчимд дунджаар 100 мкСи/см, хотоос доош хэсэгт 2- 3 дахин нэмэгдэж 250- 330 мкСи/см-т хэлбэлзэж байлаа.
Туул голын усны усны цахилгаан дамжуулах чанарын 2019 оны 6 дугаар сараас 2020 оны 6 дугаар сарын дүнг дараагийн зурагт үзүүллээ.
1 дүгээр зураг. Туул голын усны цахилгаан дамжуулах сарын чанарын өөрчлөлт
Улаанбаатар хотоос дээш болон хот орчимд Туул голын усны ууссан хүчилтөрөгчийн горим хэвийн, Улаанбаатар хотоос дээш хэсэгт голын ус бохирдолгүй, цэвэр байсан ба харин хот орчимд Баянзүрхийн гүүр орчимд хялбар исэлдэх органик бодисын бохирдол бага зэрэг илэрч, усны чанарын стандарт MNS4586-98 дахь хүлцэх агууламж /цаашид ХА гэх/-аас бага зэрэг давсан байна.
Улаанбаатар хотын хаягдал бохир ус цэвэрлэх Төв цэвэрлэх байгууламжаас цэвэршүүлэгдээд гарч буй хаягдал бохир ус нийлснээс доош буюу Сонгинооос Алтанбулаг хүртэлх хэсэгт голын усны ууссан хүчилтөрөгчийн горим алдагдаж, Шинэ гүүр, Алтанбулаг орчимд их бохирдлын түвшинд хүрч байлаа.
Голын усан дахь бохирдол өмнөх сарынхаас ихсэж усны чанарын стандарт MNS4586-98 дахь хүлцэх агууламж /цаашид ХА гэх/аас давж, их бохирдол, онцгой их бохирдлын түвшинд хүрсэн бохирдолтой үзүүлэлт, агуулагдах хэмжээ ихсэж, маш их бохирдолтой байлаа. Тухайлбал, Туул голын Сонгиноос Алтанбулаг хяналт шинжилгээний цэг хүртэлх хэсэгт голын усны ууссан хүчилтөрөгчийн агууламж 2.12- 3.91 мгО/л байсан ба голын усны биохимийн хэрэгцээт хүчилтөрөгч /БХХ5/-ийн агууламж 21.2- 111.0 мгО/л-т хэлбэлзэж /2 дугаар зураг/ байгаа нь ХА-аас 7- 37 дахин их байгаа нь агуулагдах хэмжээ өмнөх сараас агуулагдах хэмжээ нь нэмэгдэж, голын энэ хэсэгт дагуудаа онцгой бохирдлын түвшинд хүрсэн байна. Мөн усан дахь аммонийн азот /NH4/-ын агууламж 1.64- 9.44 мгN/л-т хэлбэлзэж, ХА-аас 3- 19 дахин /3 дугаар зураг/, нитритийн азот /NО2/-ын агууламж 1.785- 3.864 мгN/л-т хэлбэлзэж, ХА-аас 89.2- 191 дахин, эрдэс фосфор /PО4/-ын агууламж 0.202- 0.335 мгN/л-т хэлбэлзэж, ХА-аас 2- 3 дахин давсан бохирдол илэрчээ. Энэ үед Туул голын цутгал Улиастай-Улаанбаатар, Сэлбэ- Улаанбаатар, Дунд гол- Улаанбаатар цэгүүдийн орчимд усны чанар өмнөх сараас сайжирч, эрдэс азотын бохирдол илрээгүй ба Улиастай-Улаанбаатар, Сэлбэ- Улаанбаатар цэгийн орчимд органик бодисын бохирдол бага зэрэг илэрч, БХХ5-ын агууламж ХА-аас 1.2- 1.7 дахин, Дунд гол- Улаанбаатар цэгийн орчимд усанд 6 валенттай хромын бохирдол илэрч, ХА-аас ХА-аас 1.6 дахин давсан бохирдол тус тус илэрсэн байна.
Туул голын усны шинжилгээний 2020 оны 6 дугаар сарын дүнг усны чанарыг илэрхийлэх гол үзүүлэлтүүдээр усны чанарын стандарт дахь хүлцэх агууламжтай харьцуулан 1 дүгээр хүснэгтэд үзүүллээ. Жич: Усны чанарын стандарт MNS4586-98 дахь хүлцэх агууламж /ХА/-аас давсан агууламжийг тодруулав.
1 дүгээр хүснэгт
Гол- Хяналт шинжилгээний цэг |
О2, мг/л |
БХХ5,мг/л |
ПИЧ, мг/л |
NH4, мг/л |
NО2, мг/л |
Рэрд, мг/л |
MNS4586-98усны чанарын стандарт /ХА/ |
6< |
3 |
10 |
0.5 |
0.02 |
0.1 |
Туул- Уубулан |
10.59 |
2.1 |
0.8 |
0.02 |
0.003 |
0.008 |
Туул- Зайсан |
9.62 |
2.4 |
1.0 |
0.07 |
0.002 |
0.036 |
Туул- Сонгино доод |
3.91 |
108 |
- |
2.62 |
2.530 |
0.335 |
Туул- Алтанбулаг |
2.77 |
92.9 |
- |
1.64 |
1.785 |
0.202 |
Тайлбар: БХХ5-биохимийн хэрэгцээт хүчилтөрөгч, ПИЧ- перманганатын исэлдэх чанар, MNS4586-98 усны чанарын стандарт дахь хүлцэх агууламжаас давсан үзүүлэлтүүдийг тодруулав.
Туул голын усны чанарыг илэрхийлэх гол үзүүлэлтүүдийг MNS4586-98 усны чанарын стандарт дахь ХА-тай харьцуулан дараагийн зургуудад харууллаа.
2 дугаар зураг. Туул голын усан дахь биохимийн хэрэгцээт хүчилтөрөгчийнсарын өөрчлөлт
3 дугаар зураг. Туул голын усан дахь аммонийн азотын сарын өөрчлөлт
2. Улаанбаатар хотын хаягдал бохир ус цэвэрлэх байгууламжуудын усны хяналт шинжилгээ
2020 оны 6 дугаар сарын 11-нд, Улаанбаатар хотын хаягдал бохир ус цэвэрлэх 4 байгууламж /цаашид ЦБ гэх/-ийн хаягдал бохир ус орж байгаа болон цэвэршүүлээд гаргаж байгаа цэгүүдээс нийт 8 сорьц авч хийсэн шинжилгээний дүнг MNS 4943-2015 “Хаягдал ус”-ны стандартад заагдсан хүрээлэн байгаа орчинд нийлүүлж болох хаягдал усан дахь бохирдуулах бодисын зөвшөөрөгдөх дээд хэмжээ (цаашид ЗДХ)-тэй харьцуулан 2 дугаар хүснэгтэд үзүүллээ.
2 дугаар хүснэгт
Хаягдал бохир ус цэвэрлэх байгууламж /ЦБ гэх/ |
Сорьц авсан цэг |
pH |
Ж/б, мг/л |
БХХ5, мг/л |
ХХХ, мг/л |
NH4, мг/л |
NO2, мг/л |
NO3 мг/л |
Цэвэршилт, % |
MNS4943:2015 /ЗДХ/ |
|
6- 9 |
30 |
20 |
20 |
15 |
|
||
Төв ЦБ |
Орох |
6.57 |
570 |
1588 |
1331 |
|
|
|
64.0 |
Гарах |
6.56 |
227 |
571 |
302 |
45.73 |
2.075 |
1.76 |
||
Нисэхийн ЦБ |
Орох |
6.13 |
458 |
1558 |
1178 |
|
|
|
91.0 |
Гарах |
6.57 |
210 |
143 |
206 |
60.83 |
0.270 |
1.09 |
||
Био орон сууц ЦБ |
Орох |
6.50 |
768 |
1508 |
795 |
|
|
|
96.3 |
Гарах |
7.02 |
221 |
55.4 |
71.8 |
4.31 |
0.386 |
0.69 |
||
Био үйлд. ЦБ |
Орох |
6.63 |
400 |
294 |
47.9 |
|
|
|
84.7 |
Гарах |
7.15 |
37.0 |
30.1 |
30.0< |
9.88 |
0.341 |
0.50 |
Тайлбар: Ж/б-Жинлэгдэх бодис, БХХ5-Биохимийн Хэрэгцээт Хүчилтөрөгч, ХХХ-Химийн Хэрэгцээт Хүчилтөрөгч, MNS4943:2015 хаягдал усны стандартад заагдсан хүрээлэн байгаа орчинд нийлүүлж болох хаягдал усан дахь бохирдуулах бодисын зөвшөөрөгдөх дээд хэмжээээс давсан үзүүлэлтүүдийг тодруулав.
Шинжилгээний дүнгээс үзэхэд цэвэрлэх байгууламжуудаас гарч байгаа ус 64%- 96%-ийн цэвэршүүлэлттэй байсан ба үүнээс Толгойт дахь Төв ЦБ-ийн хаягдал бохир ус цэвэршүүлэх чадвар 64% /4 дүгээр зураг/, цэвэршүүлээд гарч буй хаягдал бохир усан дахь нийт азот, жинлэгдсэн бодис, биохимийн болон химийн хэрэгцээт хүчилтөрөгчийн агууламж ЗДХ-ээс 3.3- 29 дахин, Нисэхийн ЦБ 91% цэвэршүүлж, гарч буй хаягдал бохир усан дахь нийт азот, жинлэгдсэн бодис, биохимийн болон химийн хэрэгцээт хүчилтөрөгчийн агууламж ЗДХ-ээс 4- 10 дахин давж, Био орон сууц ЦБ 96% цэвэршүүлж, гарч буй хаягдал бохир усан дахь жинлэгдсэн бодис, биохимийн болон химийн хэрэгцээт хүчилтөрөгчийн агууламж ЗДХ-ээс 3- 7 дахин, Био үйлдвэрийн ЦБ 85% цэвэршүүлж, гарч буй хаягдал бохир усан дахь жинлэгдсэн бодис, биохимийн болон химийн хэрэгцээт хүчилтөрөгчийн агууламж ЗДХ-ээс 1.2- 1.5< дахин давсан бохирдолтой усыг тус тус Туул голд нийлүүлж байлаа.
Толгойт дахь Төв ЦБ-ийн 2019 оны 6 дугаар сараас 2020 оны 6 дугаар сарын хаягдал бохир ус цэвэршүүлсэн чадварыг дараагийн зурагт үзүүллээ.
4 дүгээр зураг. Төв цэвэрлэх байгууламжийн хаягдал бохир ус цэвэршүүлэх чадвар, %
Дүгнэлт, Туул голын усанд 2020 оны 6 дугаар сард хийсэн хяналт шинжилгээний дүнгээс үзэхэд голын усны цахилгаан дамжуулах чанар /эрдэсжилттэй шууд хамааралтай/-ын агууламж хотоос дээш хэсэгт 70- 100 мкСи/см, хот орчимд дунджаар 100 мкСи/см, хотоос доош 2- 3 дахин нэмэгдэж 250- 330 мкСи/см-т хэлбэлзэж байлаа.
Туул голын усны ууссан хүчилтөрөгчийн горим Улаанбаатар хотоос дээш болон хот орчимд хэвийн, голын ус бохирдолгүй, цэвэр, байсан ба харин Сонсголонгийн гүүр орчимд органик бодисын бохирдол бага зэрэг илэрч, усны чанарын стандарт MNS4586-98 дахь хүлцэх агууламж /цаашид ХА гэх/-д хүрсэн байна.
Улаанбаатар хотын хаягдал бохир ус цэвэрлэх Төв цэвэрлэх байгууламжаас цэвэршүүлэгдээд гарч буй хаягдал бохир ус нийлснээс доош буюу Сонгиноос Алтанулаг хүртэлх хэсэгт Туул голын усны бохирдол өмнөх сараас нэмэгдэж, усны чанарын стандарт MNS4586-98 дахь хүлцэх агууламж /цаашид ХА гэх/-аас давж, их бохирдол, онцгой их бохирдлын түвшинд хүрсэн бохирдолтой үзүүлэлт, агуулагдах хэмжээ ихсэж, маш их бохирдолтой байлаа. Тухайлбал, Туул голын буюу Сонгиноос Алтанулаг хүртэлх хэсэгт голын усны ууссан хүчилтөрөгчийн горим алдагдаж, мөн биохимийн хэрэгцээт хүчилтөрөгч /БХХ5/-ийн агууламж онцгой их бохирдлын түвшинд, нитритийн азотын агууламж Сонгино дээд, доод цэг, Шинэ гүүрийн орчим 100ХА-аас давж тус тус онцгой их бохирдлын түвшинд хүрсэн бохирдол тус тус илэрч, Туул голын ус дагуудаа маш их бохирдолтой байлаа.
Энэ үед Толгойт дахь хаягдал бохир ус цэвэрлэх байгууламж /цаашид ЦБ гэх/ Төв ЦБ-ийн цэвэршүүлэх чадвар 88%, Нисэхийн ЦБ-ийн цэвэршүүлэх чадвар 96%, Био орон сууцны ЦБ 97%-тай цэвэршүүлсэн усыг Туул голд нийлүүлж байжээ.

Текст мэдээний жагсаалт
Онцлох мэдээ
8 цаг




ӨНӨӨДӨР - 2021/01/26



6 м/с


Шинэ мэдээ

